Бүртгүүлэх

  • Нууц үг нь дор хаяж 12 тэмдэгт байх ёстой. Илүү бат бөх болгохын тулд том, жижиг үсэг, тоо, тэмдгийг ашиглаарай! " ? $ % ^ & )

Gmail-ээр бүртгүүлэх



Категор: мэдлэг

Захирамжлалын 7 баримт бичиг тайлбар


ЗАХИРАМЖЛАЛЫН
баримт бичиг гэж “байгууллага, албан тушаалтнаас хууль, тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд урирдлагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор баталж гаргасан баримт бичиг” юм. Захирамжлалын баримт бичиг нь дагаж мөрдөх, заавал биелүүлэх шинжиийг өөртөө агуулдаг.Байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарах үйл ажиллагааны үндсэн асуудлаар ямар нэгэн удирдлагын шийдвэр гаргах, эрх зүйн баримт бичиг баталж мөрдүүлэх зорилгоор тогтоол, тушаал гэх мэт захирамжлалын шинжтэй баримт бичгийг гаргадаг. Түүнчлэн байгууллагууд захирамжлалын баримт бичгийг хамтран гаргаж болох бөгөөд энэ нь тухайн байгууллага бүрт хуулийн хүчинтэй байна. Заримжлалын баримт бичгийг тухайн байгууллагын болон дээд шатны байгууллагын удирдлагын шийдвэрээр өөрчлөх буюу цуцалж болно.Стандартад зааснаар захирамжлалын баримт бичигт:

ЗАРЛИГ
Монгол Улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн баталж гарсан баримт бичиг

Зарлиг нь зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн баталж гаргах албан баримт бичгийн нэг юм. Манай улсад зарлиг гаргах цорын ганц субьект нь Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн  тухай хуульд “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана” гэж заасан байдаг. Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон, нийтээр дагаж мөрдөх зарлиг түүнд өөрөө заагаагүй бол төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа, бусад зарлиг, захирамж тэдгээрт өөрөө заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болдог. Зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр заавал дагаж мөрдөх үүрэгтэй гэж хуульчилсан.

ТОГТООЛ
Асуудлыг хамтран хэлэлцэж баталсан баримт бичиг

Тогтоол нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ямар нэгэн асуудлыг хамтран хэлэлцэж баталсан баримт бичиг юм. 18 дугаар зуунаас баримт бичиг хэрэглэгдэж ирсэн ч 1921 оноос баримт бичгийн төрөл болж уламжлагдсан байна.

Тогтоолыг зохих хууль тогтоомжийн үндсэн дээр түүнийг хэрэжүүлэх зорилгоор батлан гаргадаг. Тогтоолд байгууллага, салбарын хэмжээний гол зангилаа асуудлууд тусгагдах бөгөөд тухайн салбарын бодлого, чиглэл, зорилт түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байдаг. Төрийн байгууллагын хувьд тогтоолыг батлан гаргадаг эрх бүхий субьект нь УИХ, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагууд юм. Тогтоолыг гол төлөв хурал зөвлөгөөний явцад хамтран хэлэлцэх замаар батлан гаргадаг бөгөөд үүгээрээ бусад баримт бичгээс нэлээд онцлогтой.

ЗАХИРАМЖ
Төр, захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шуурхай гүйцэтгэх асуудлаар батлан гаргасан баримт бичиг

Захирамж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд батлан гаргасан баримт бичиг юм. Захирамж гэдэг үг Манж Чин улсын эрхшээлийн үед “захирлага” хэмээх дунд зэргийн тушаалтнуудад олгодог тамганы нэрээс гаралтай ажээ. 1949 онд БНМАУ-ын Үндсэн хуульд “захирамж” гаргаж байхаар зааснаар баримт бичгийн нэр төрөл болжээ. Захирамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга, бүх шатны засаг дарга нар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Шүүхийн шүүгч гаргадаг.

ТУШААЛ
Байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль, тогтоомжид заасах эрх хэмжээний хүрээнд байгууллагын үйл ажиллагааг хангах зорилгоор батлан гаргасан баримт бичиг
ШИЙДВЭР
Хэд хэдэн байгууллага хамтран боловсруулсан буюу тухайн байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлог тохируулан баталж мөрдүүлсэн баримт бичиг
АЛБАН ДААЛГАВАР
Эрх бүхий албан тушаалтнаас тодорхой асуудал, сэдвээр гаргасан шийдвэрийг хэрэжүүлэх зорилгоор гаргасан баримт бичиг
АЛБАН ШААРДЛАГА
Хууль, тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг даруй таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж гаргасан баримт бичиг

 

Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт.

Урирдлагын үйл ажиллагааны холбогдолтой 29 нэр төрлийн баримт бичгийг харилцан хамаарал, зориулалтын шинжээр нь:
  1. ЗАХИРАМЖЛАЛЫН баримт бичиг
  2. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН баримт бичиг
  3. МЭДЭЭЛЭЛ-ЛАВЛАГААНЫ баримт бичиг гэсэн гурван төрөлд хуваана.
    ЗАХИРАМЖЛАЛЫН
    баримт бичиг гэж “байгууллага, албан тушаалтнаас хууль, тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд урирдлагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор баталж гаргасан баримт бичиг” юм. Захирамжлалын баримт бичиг нь дагаж мөрдөх, заавал биелүүлэх шинжиийг өөртөө агуулдаг.Байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарах үйл ажиллагааны үндсэн асуудлаар ямар нэгэн удирдлагын шийдвэр гаргах, эрх зүйн баримт бичиг баталж мөрдүүлэх зорилгоор тогтоол, тушаал гэх мэт захирамжлалын шинжтэй баримт бичгийг гаргадаг. Түүнчлэн байгууллагууд захирамжлалын баримт бичгийг хамтран гаргаж болох бөгөөд энэ нь тухайн байгууллага бүрт хуулийн хүчинтэй байна. Заримжлалын баримт бичгийг тухайн байгууллагын болон дээд шатны байгууллагын удирдлагын шийдвэрээр өөрчлөх буюу цуцалж болно.Стандартад зааснаар захирамжлалын баримт бичигт:

    1. Зарлиг
    2. Тогтоол
    3. Захирамж
    4. Тушаал
    5. Шийдвэр
    6. Албан даалгавар
    7. Албан шаардлага

    ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН баримт бичиг нь “байгууллага, албан тушаалтнаас үйл ажиллагааны тодорхой зорилтыг хэрэгжүүлэх, бусад байгууллагатай харилцах явцад үүсч, хөтлөгдөж буй баримт бичиг” юм.

    Зохион байгуулалтын  баримт бичиг нь байгууллагын үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоох, зохицуулах, журамлах шинжийг агуулдаг. Зохион байгуулалтын баримт бичигт үндсэн 16 төрлийн баримт бичиг байдаг.

    1. Илгээлт
    2. Акт
    3. Албан бичиг
    4. Зөвлөмж
    5. Гэрээ
    6. Дүгнэлт
    7. Дүрэм
    8. Журам
    9. Заавар
    10. Тайлан
    11. Мэдэгдэл
    12. Төсөл
    13. Тэмдэглэл
    14. Удирдамж
    15. Хөтөлбөр
    16. Төлөвлөгөө
      МЭДЭЭЛЭЛ-ЛАВЛАГААНЫ
      баримт бичиг гэж “мэдээл лавлагааны зорилгоор бэлтгэсэн, байгууллага, иргэдийн үйл ажиллагааны тухай тодорхой мэдээ, мэдээлэл агуулсан баримт бичиг” юм.Мэдээлэл-лавлагааны баримт бичиг нь байгууллага, иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх зорилгыг агуулдаг.Мэдээлэл-лавлагааны баримт бичигт:

      1. Илтгэл
      2. Илтгэх хуудас
      3. Тодорхойлолт
      4. Мэдээлэл
      5. Санал
      6. Танилцуулга

      гэсэн үндсэн зургаан төрлийн баримт бичиг хамаарна.

       

Keyboard-ын 100 н үйлдэл.

1. Ctrl+C (Copy) – Хуулах
2. Ctrl+X (Cut) – Зөөх
3. Ctrl+V (Paste) – Мэдээллийг гаргаж ирэх
4. Ctrl+Z (Undo) – Үйлдлийг буцаах
5. Ctrl + A (All) Бүх текстийг сонгож идэвхжүүлнэ.
6. Ctrl + B (Bold) Сонгосон хэсгийг тод болгоно.
7. Ctrl + P (Print) Хэвлэх цонхыг гаргаж ирнэ.
8. Ctrl + F (Find) Хайлтын цонхыг гаргана.
9. Ctrl + I (Italic) Сонгосон хэсгийг Налуу болгоно.
10.Ctrl + K (Hyperlink) Интернэтийн линк нэмнэ.
11.Ctrl + U (Underline) Сонгосон хэсгийн доогуур зураас тавина.
12.Ctrl + Y (Redo) Сүүлийн үйлдлийн дахин хэрэгжүүлнэ.
13.Ctrl + L (Left) Сонгосон текстийг зүүн талд жагсаана.
14.Ctrl + E (Center alignment) Сонгосон текстийг голлуулж жагсаана.
15.Ctrl + R (Right) Сонгосон текстийг баруун талд жагсаана.
16.Ctrl + M (Increase margin) Параграф буюу догол мөрнөөс бичихээр болгоно.
17. DELETE (Delete) – Арилгах, устгах
18. SHIFT+(DELETE) – Хогийн сав руу оруулалгүй устгах
19. CTRL+(SHIFT) – Энэ 2 товчийг хамтад нь дараастай чигээр нь хулганаа чирэх хөдөлгөөн хийвэл сонгосон дүрсийн shortcut – ийг үүсгэнэ.
20. F2 товчлуур – Сонгосон зүйлийн нэрийг солих
21. CTRL+A (All) – Бүгдийг сонгох
22. F3 товчлуур – Файл болон фолдер хайх
23. ALT+ENTER – Сонгосон item-ийн төлөв байдал буюу properties-ийг үзүүлэх
24. ALT+F4 – Идэвхтэй байгаа програмыг хаах,
25. ALT+SPACEBAR – Нээлттэй байгаа идэвхтэй цонхны хураангуй цэсийг нээх
26. CTRL+F4 – Нэг программ дээр олон документ нээсэн үед идэвхтэй документийг хаах
27. ALT+TAB – Нээлттэй байгаа програмуудын хооронд шилжих
28. SHIFT+F10 – Сонгосон дүрсийн төлөв байдлыг харуулах
29. CTRL+ESC – Старт цэсийг гаргаж ирэх
30. F10 key – Идэвхтэй ажиллаж байгаа програмын цэс рүү очих
31. BACKSPACE – My Computer юмуу эсвэл Windows Explorer – ийн орчинд ажиллаж байгаа үед фолдерийг нэг түвшин дээшлүүлнэ.
32. ESC – Идэвхтэй процессийг хүчингүй болгох
33. SHIFT – CD-ROM руу CD хийсэн тохиолдолд autorun буюу autoplay хийх, автоматаар уншуулах
34. CTRL+SHIFT+ESC – Task Manager-ийг нээх
35. CTRL+ALT+DELETE – Task Manager-ийг нээх
36. Ctrl + End Баримтын хамгийн доор очно.
37. Ctrl + Home Баримтын хамгийн эхэнд очно.
38. Ctrl + Spacebar Сонгосон текстийг default буюу уламжлалт фонтын форматад оруулна.
39. Ctrl + 1 Дан зай бүхий мөрийн хэмжээ
40. Ctrl + 2 Хос зай бүхий мөрийн хэмжээ
41. Ctrl + 5 1.5 зай бүхий мөрийн хэмжээ
42. Ctrl + Alt + 1 Текстийг heading 1 форматад оруулна.
43. Ctrl + Alt + 2 Текстийг heading 2 форматад оруулна.
44. Ctrl + Alt + 3 Текстийг heading 3 форматад оруулна.
45. Ctrl + F1 Task Pane-ийг нээнэ.
46. F1 Тусламжийн цонх нээнэ.
47.Shift + F3 Сонгосон текстийн том жижгийг солино.
48. Shift + Insert Хуулна.
49. F4 Сүүлд үйлдсэн үйлдлийг шууд давтана.
50. F5 Goto буюу очих цонхыг нээнэ.
51. F7 Баримтын алдаа хянах цонхыг харуулна.
52. Shift + F7 Тайлбар толины цонхыг гаргана.
53. F12 Save as цонх гаргана.
54. Shift + F12 Save буюу хадгална.
55. Alt + Shift + D Өнөөгийн огноог оруулна.
56. Alt + Shift + T Өнөөгийн цагийг оруулна.
57. Ctrl + Shift + F Фонтыг сонгох хэсэг шууд идэвхжинэ.
58. Ctrl + Shift + > Сонгосон текстийн хэмжээ нэмэгдэнэ.
59. Ctrl + ]Сонгосон текстийн хэмжээг 1-ээр нэмэгдүүлнэ.
60. Ctrl + Shift + < Сонгосон текстийн хэмжээ багасна.
61. Ctrl + [ Сонгосон текстийн хэмжээ 1-ээр багасна
62. Ctrl + Shift + * Хэвлэхэд гардаггүй тэмдэгтүүдийг харах болон нуух
63. Ctrl + 1 Дан зай бүхий мөрийн хэмжээ
64. Ctrl + 2 Хос зай бүхий мөрийн хэмжээ
65. Ctrl + 5 1.5 зай бүхий мөрийн хэмжээ
66. Ctrl + Alt + 1 Текстийг heading 1 форматад оруулна.
67. Ctrl + Alt + 2 Текстийг heading 2 форматад оруулна.
68. Ctrl + Alt + 3 Текстийг heading 3 форматад оруулна.
69. Ctrl + F1 Task Pane-ийг нээнэ.
Microsoft –ийн үндсэн шуурхай товчлуурууд
1. Windows Logo – Start цэсийг гаргаж ирэх, нуух
2. Windows Logo+BREAK – Системийн төлөв байдлыг харуулах System Properties цонхыг нээнэ
3. Windows Logo+D – Ямар нэгэн програм нээгээд ажиллуулж байх үед шууд дэлгэц рүү хандах
4. Windows Logo+M – Windows-ийн орчинд нээлттэй байгаа бүх програмыг Taskbar руу хураана(Minimize)
5. Windows Logo+SHIFT+M – Taskbar руу хураасан програмуудыг буцааж дэлгэнэ(Restore)
6. Windows Logo+E – My Computer-ийг нээнэ
7. Windows Logo+F – File эсвэл folder хайна.
8. CTRL+Windows Logo+F – My Computer-ээс хайлт хийнэ.
9. Windows Logo+F1 – Windows Help буюу тусламжийг гаргаж ирнэ.
10. Windows Logo+ L – Гарыг цоожлох, түгжих
11. Windows Logo+R – Run харилцах цонхыг нээнэ.
12. Windows Logo+U – Utility Manager –ийг нээнэ.
13. Win+R Run харилцах цонхыг нээнэ.
14.Win+M Нээлттэй байгаа бүх програмыг/цонхыг/ minimize болгоно.
15. Win+Shift+M Бүх програмыг maximize болгоно.
16. Win+L Windows XP-д компьютерийг түгжих
17. Win+E My Computer-ийг нээнэ.
18. Win+F Search буюу хайлт хийх цонхыг нээнэ.
19. Win+U Utility Manager –ийг нээнэ.
20. Win+D Нээлттэй байгаа бүх програмыг minimize болгож desktop-ыг харуулна.
21. Win+F1 Windows help page-ийг нээнэ
22. Win+Pause System Properties харилцах цонхыг нээнэ.
23. Win+Tab Taskbar дээр нээгдсэн програмуудыг зөөнө.
24. Alt+Tab Нээлттэй байгаа програмуудын хооронд шилжинэ.
25. Alt+F4 Нээлттэй байгаа програмыг хаана.
26. Alt+Enter Сонгосон зүйлийн төлөв байдал буюу properties-г харуулна.
27. Alt+ SPACEBAR Идэвхтэй байгаа цонхны system menu-г нээнэ.
28. Alt+ SPACEBAR +N Идэвхтэй байгаа програмыг minimize болгоно.
29. Alt+ SPACEBAR+X Идэвхтэй байгаа програмыг maximize болгоно.
30. Alt+ SPACEBAR+M Идэвхтэй байгаа програмын цонхыг зөөх
31. Ctrl+Alt+Delete Windows task manager-г нээнэ.
32. Ctrl+Shift+Esc Windows task manager-г нээнэ.
33. Ctrl+Esc Start menu-г нээнэ.
34. Shift Shift товчийг дарвал CD autoplay хийнэ.
35. Shift+Delete Сонгосон файлыг хогийн сав руу оруулалгүйгээр устгана.

СОШИАЛ ОРЧИНД БАЙРШУУЛАХ КОНТЕНТ БҮТЭЭХКОНТЕНТ БОЛ БҮТЭЭЛ ЮМ.

Сошиал орчинд хараад өнгөрөх төдийд л хэрэглэгчдийн нүдэнд тусаж, таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах сэдэл төрөх сонирхолтой контент бүтээх нь хамгийн чухал. Судалгаагаар сунжирсан урт текстээс илүүтэй зураг, видео, инфографик хэлбэрээр бүтээсэн контентийг хэрэглэгчид илүү сонирхдог бөгөөд хүний уураг тархи зурган хэлбэртэй мэдээллийг текстээс 60,000 дахин хурдан боловсруулж ойлгодог гэж нотлогдсон байдаг байна.

Иймээс компаниуд брэндээ олон нийтэд таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах контентийн хэлбэр, агуулгыг зорилтот хэрэглэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээ, нас хүйс зэрэгт тулгуурлан текстийн агуулга, зураг, дүрс, дууны зохиол, дүрслэлийг баг хамт олноороо хэлэлцэн зураглаж, төлөвлөх шаардлагатай.

Тухайлбал шинэ үйлчилгээний талаар мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх гэж байгаа бол тухайн үйлчилгээний давуу тал, хэрэглэгчид ямар сэтгэл ханамжтай байгаа, шинэлэг содон зүйл юу байна гэдгийг тодорхойлон гаргаж, анимейшн видео хэлбэрт бэлтгэн, 7 хоногийн турш, фейсбүүкээр сурталчилна гэх мэт. Мэдээж контентийг Canva, Gifhy, In design, Photoshop зэрэг өргөн ашиглагддаг програм хангамж, апплекейшнүүдийг ашиглан сонирхолтой хэлбэрээр бүтээх хэрэгтэй. Мөн бусад байгууллагууд контент хэрхэн бүтээж байгаа талаар суралц. МАРКЕТИНГ, ИДЭВХЖҮҮЛЭЛТ СУРТАЛЧИЛГАА НЬ САЙН КОНТЕНТГҮЙГЭЭР ЮУ Ч БИШЯмар арга барил, чиглэлээр ажилладагаас үл хамааран КОНТЕНТ нь маркетингийн чухал хэсэг. Өөрөөр хэлбэл контент нь маркетингийн бодлогоос салангид зүйл биш харин ч чанартай контент бол тааруухан сурталчилгаанаас илүү үр өгөөжтэй байдаг.Сошиал медиа бол маш энгийн хэрэв та сонирхолтой, хэрэгцээтэй контент бэлтгэх юм бол, хүмүүс түүнийг бусдад түгээнэ. Тэгснээр та илүү олон хүнд танигдаж, илүү олон дагагчтай болно.

КОНТЕНТИЙН ТӨРӨЛ Контентийг төрлийн хувьд дараах 3 төрлөөр ангилж үзэж байна:

1. ТЕКСТ /дан текст, инфографик/

2. ЗУРАГ /постер, хөдөлгөөнт зураг буюу GIF/

3. ВИДЕО /2D,3D анимейшн, лайв, подкаст, вэбинар, 360 виртуал

Фейсбүүк дээр байршуулах түгээмэл контентууд:

– Инфографик

Статистик тоо баримтад тулгуурласан мэдээ мэдээлэл хүргэх, ямар нэгэн үйл ажиллагааны танилцуулга, дараалал, арга замыг харуулахыг зорьж байгаа тохиолдолд хамгийн тохиромжтой.

Вэб хуудас: https://infogram.com

– Gif буюу хөдөлгөөнт зураг

Видеог бодвол хийхэд амархан тул жирийн зургаас илүү анхаарал татна. Мөн хэмжээ нь том биш тул хурдан ачаалдаг. Уралдаан, тэмцээн, зураг эвлүүлэх, хөгжилтэй сонирхолтой байдлаар хэрэглэгчдийг татахад тохиромжтой.

Вэб хуудас: https://giphy.com

– Лайв

Тухайн цаг мөчид болж байгаа үйл явдал , арга хэмжээний тухай мэдээллийг хэрэглэгчид болон найз нөхөддөө шууд нэвтрүүлэн хүргэх боломжтой.

– Анимейшн

Байгууллагын үйл ажиллагаа, брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, реклам сурталчилгааг хөдөлгөөнт дүрс зургаар амилуулж, дуу оруулан анимейшн буюу хөдөлгөөнт дүрслэл хэлбэрээр түгээх нь тохиромжтой.

– Подкаст

Аливаа мэдлэг болон үйл явдлуудыг цуврал хичээл, ангиар аудио, видео файлаар бичиж түгээх хэлбэр. Подкастыг ихэвчлэн вэб хуудас, аппликэйшн эсвэл блогуудад байршуулдаг. Мөн утсандаа татаж сонсох боломжтой.

– Вебинар

Вэбинар нь хүмүүс болон бүлэг суралцагчид нэг эх үүсвэртэй интернетээр холбогдон видео хурал хийх, онлайн сургалт авах боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл суралцагчидын компютерийг нэг эх үүсвэрт дэлгэцэнд сүлжээгээр холбоно гэсэн үг. Вэбинарын үед оролцогчид бие биетэйгээ харилцан холбогдож, чатлах боломжтой.

Контентоор юу хүргэж болох вэ?

Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл, танилцуулга

Бүтээгдэхүүний техник, технологийн шийдэл, шинэлэг байдал, олон төрлийн сонголт

Бүтээгдэхүүн үйлчилгээний өмнөх болон дараах ашиг тус, үр дүнгүүдийн мэдээлэл

Хэрэглэгчийн сэтгэгдэл

Зөвөлгөө зөвлөмж / ашиг тус, эрсдлээс сэргийлэх арга замууд/

Үйл ажиллагааны процесс, үр дүн, ахиц дэвшил

Салбарын зөвлөх, экспертүүд болон орчин үеийн чиг хандлага, туршлагын талаарх

Хамтрагч, түнш, байгууллагуудын мэдээлэл

Хөгжилтэй зугаатай пост, таавар

Мэндчилгээ / өдөр тутам, баяр гэх мэт/

Судалгаа болон стандартын мэдээллүүд

Зар сурталчилгаа

Сургалт

Уулзалт, арга хэмжээ

Уралдаан тэмцээн

Санал асуулга

Мэдээ, мэдээлэл

Өгүүллэг, цуврал зохиол

Контентын агуулга ямар байх ёстой вэ

Бүтээлч

Ойлгомжтой

Зугаатай

Эрэгцүүлж, тунгаан бодох

Асуудлыг нь шийдсэн

Хэрэгцээг нь хангасан

Үнэ цэнэтэй байх

Сонирхолтой байх

Товч бөгөөд тодорхой байх

Талархалтай байх

Төсөөлөгдөхүйц байх

Эмх цэгцтэй

Бодитой байх

Эрэл хайгуул хийсэн байх

Төлөвлөгөөтэй байх

Орчин үеийн чиг хандлага, загвар

ИЛҮҮ ИХИЙГ СОШИАЛ ОРЧИНД БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ УДИРДАХ НОМООС

#iguru_soc_icon_wrap_60d47ab392267 a{ background: rgba(255,255,255,0.01); }#iguru_soc_icon_wrap_60d47ab392267 a:hover{ background: transparent; border-color: #00bda6; }#iguru_soc_icon_wrap_60d47ab392267 a{ color: #ffffff; }#iguru_soc_icon_wrap_60d47ab392267 a:hover{ color: #00bda6; }