Бүртгүүлэх

  • Нууц үг нь дор хаяж 12 тэмдэгт байх ёстой. Илүү бат бөх болгохын тулд том, жижиг үсэг, тоо, тэмдгийг ашиглаарай! " ? $ % ^ & )

Gmail-ээр бүртгүүлэх



Захирамжлалын 7 баримт бичиг тайлбар


ЗАХИРАМЖЛАЛЫН
баримт бичиг гэж “байгууллага, албан тушаалтнаас хууль, тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд урирдлагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор баталж гаргасан баримт бичиг” юм. Захирамжлалын баримт бичиг нь дагаж мөрдөх, заавал биелүүлэх шинжиийг өөртөө агуулдаг.Байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарах үйл ажиллагааны үндсэн асуудлаар ямар нэгэн удирдлагын шийдвэр гаргах, эрх зүйн баримт бичиг баталж мөрдүүлэх зорилгоор тогтоол, тушаал гэх мэт захирамжлалын шинжтэй баримт бичгийг гаргадаг. Түүнчлэн байгууллагууд захирамжлалын баримт бичгийг хамтран гаргаж болох бөгөөд энэ нь тухайн байгууллага бүрт хуулийн хүчинтэй байна. Заримжлалын баримт бичгийг тухайн байгууллагын болон дээд шатны байгууллагын удирдлагын шийдвэрээр өөрчлөх буюу цуцалж болно.Стандартад зааснаар захирамжлалын баримт бичигт:

ЗАРЛИГ
Монгол Улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн баталж гарсан баримт бичиг

Зарлиг нь зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн баталж гаргах албан баримт бичгийн нэг юм. Манай улсад зарлиг гаргах цорын ганц субьект нь Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн  тухай хуульд “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана” гэж заасан байдаг. Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон, нийтээр дагаж мөрдөх зарлиг түүнд өөрөө заагаагүй бол төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа, бусад зарлиг, захирамж тэдгээрт өөрөө заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болдог. Зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр заавал дагаж мөрдөх үүрэгтэй гэж хуульчилсан.

ТОГТООЛ
Асуудлыг хамтран хэлэлцэж баталсан баримт бичиг

Тогтоол нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ямар нэгэн асуудлыг хамтран хэлэлцэж баталсан баримт бичиг юм. 18 дугаар зуунаас баримт бичиг хэрэглэгдэж ирсэн ч 1921 оноос баримт бичгийн төрөл болж уламжлагдсан байна.

Тогтоолыг зохих хууль тогтоомжийн үндсэн дээр түүнийг хэрэжүүлэх зорилгоор батлан гаргадаг. Тогтоолд байгууллага, салбарын хэмжээний гол зангилаа асуудлууд тусгагдах бөгөөд тухайн салбарын бодлого, чиглэл, зорилт түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байдаг. Төрийн байгууллагын хувьд тогтоолыг батлан гаргадаг эрх бүхий субьект нь УИХ, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагууд юм. Тогтоолыг гол төлөв хурал зөвлөгөөний явцад хамтран хэлэлцэх замаар батлан гаргадаг бөгөөд үүгээрээ бусад баримт бичгээс нэлээд онцлогтой.

ЗАХИРАМЖ
Төр, захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шуурхай гүйцэтгэх асуудлаар батлан гаргасан баримт бичиг

Захирамж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд батлан гаргасан баримт бичиг юм. Захирамж гэдэг үг Манж Чин улсын эрхшээлийн үед “захирлага” хэмээх дунд зэргийн тушаалтнуудад олгодог тамганы нэрээс гаралтай ажээ. 1949 онд БНМАУ-ын Үндсэн хуульд “захирамж” гаргаж байхаар зааснаар баримт бичгийн нэр төрөл болжээ. Захирамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга, бүх шатны засаг дарга нар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Шүүхийн шүүгч гаргадаг.

ТУШААЛ
Байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль, тогтоомжид заасах эрх хэмжээний хүрээнд байгууллагын үйл ажиллагааг хангах зорилгоор батлан гаргасан баримт бичиг
ШИЙДВЭР
Хэд хэдэн байгууллага хамтран боловсруулсан буюу тухайн байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлог тохируулан баталж мөрдүүлсэн баримт бичиг
АЛБАН ДААЛГАВАР
Эрх бүхий албан тушаалтнаас тодорхой асуудал, сэдвээр гаргасан шийдвэрийг хэрэжүүлэх зорилгоор гаргасан баримт бичиг
АЛБАН ШААРДЛАГА
Хууль, тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг даруй таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж гаргасан баримт бичиг

 

Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт.

Урирдлагын үйл ажиллагааны холбогдолтой 29 нэр төрлийн баримт бичгийг харилцан хамаарал, зориулалтын шинжээр нь:
  1. ЗАХИРАМЖЛАЛЫН баримт бичиг
  2. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН баримт бичиг
  3. МЭДЭЭЛЭЛ-ЛАВЛАГААНЫ баримт бичиг гэсэн гурван төрөлд хуваана.
    ЗАХИРАМЖЛАЛЫН
    баримт бичиг гэж “байгууллага, албан тушаалтнаас хууль, тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд урирдлагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор баталж гаргасан баримт бичиг” юм. Захирамжлалын баримт бичиг нь дагаж мөрдөх, заавал биелүүлэх шинжиийг өөртөө агуулдаг.Байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарах үйл ажиллагааны үндсэн асуудлаар ямар нэгэн удирдлагын шийдвэр гаргах, эрх зүйн баримт бичиг баталж мөрдүүлэх зорилгоор тогтоол, тушаал гэх мэт захирамжлалын шинжтэй баримт бичгийг гаргадаг. Түүнчлэн байгууллагууд захирамжлалын баримт бичгийг хамтран гаргаж болох бөгөөд энэ нь тухайн байгууллага бүрт хуулийн хүчинтэй байна. Заримжлалын баримт бичгийг тухайн байгууллагын болон дээд шатны байгууллагын удирдлагын шийдвэрээр өөрчлөх буюу цуцалж болно.Стандартад зааснаар захирамжлалын баримт бичигт:

    1. Зарлиг
    2. Тогтоол
    3. Захирамж
    4. Тушаал
    5. Шийдвэр
    6. Албан даалгавар
    7. Албан шаардлага

    ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН баримт бичиг нь “байгууллага, албан тушаалтнаас үйл ажиллагааны тодорхой зорилтыг хэрэгжүүлэх, бусад байгууллагатай харилцах явцад үүсч, хөтлөгдөж буй баримт бичиг” юм.

    Зохион байгуулалтын  баримт бичиг нь байгууллагын үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоох, зохицуулах, журамлах шинжийг агуулдаг. Зохион байгуулалтын баримт бичигт үндсэн 16 төрлийн баримт бичиг байдаг.

    1. Илгээлт
    2. Акт
    3. Албан бичиг
    4. Зөвлөмж
    5. Гэрээ
    6. Дүгнэлт
    7. Дүрэм
    8. Журам
    9. Заавар
    10. Тайлан
    11. Мэдэгдэл
    12. Төсөл
    13. Тэмдэглэл
    14. Удирдамж
    15. Хөтөлбөр
    16. Төлөвлөгөө
      МЭДЭЭЛЭЛ-ЛАВЛАГААНЫ
      баримт бичиг гэж “мэдээл лавлагааны зорилгоор бэлтгэсэн, байгууллага, иргэдийн үйл ажиллагааны тухай тодорхой мэдээ, мэдээлэл агуулсан баримт бичиг” юм.Мэдээлэл-лавлагааны баримт бичиг нь байгууллага, иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх зорилгыг агуулдаг.Мэдээлэл-лавлагааны баримт бичигт:

      1. Илтгэл
      2. Илтгэх хуудас
      3. Тодорхойлолт
      4. Мэдээлэл
      5. Санал
      6. Танилцуулга

      гэсэн үндсэн зургаан төрлийн баримт бичиг хамаарна.

       

#iguru_soc_icon_wrap_60c7d7a8f1794 a{ background: rgba(255,255,255,0.01); }#iguru_soc_icon_wrap_60c7d7a8f1794 a:hover{ background: transparent; border-color: #00bda6; }#iguru_soc_icon_wrap_60c7d7a8f1794 a{ color: #ffffff; }#iguru_soc_icon_wrap_60c7d7a8f1794 a:hover{ color: #00bda6; }